b&c

. 2010-03-12 - bacilii

1887 онд тариачны гэр бүлд төржээ. Тэр долоон сартай дутуу төрсөн учир ээж Екатерина Семеновна нь арьсан өлгийнд өлгийдөж хүн болгосон гэдэг. Чапаевынх есөн хүүхэдтэй айл байсан агаад дөрөв нь багадаа нас барсан юм байжээ. Аав нь түлээчин. Хөвгүүд нь аавдаа бүр багаасаа л тусалж өссөн аж. Васяг найман настай болоход Иван Степанович түүнийг шашны сургуульд ном үзүүлэхээр суулгав. Харамсалтай нь сургуулиа төгсөх боломж Васяд олдоогүй юм. Нэг удаа тосгонд нь шинээр сүм баригдаж, орой дээрээ загалмай залах ёслол болжээ. Васяд уг загалмайг тавих хүндтэй үүрэг оногдсон аж. Тэр сүмийн орой руу авирч гараад загалмайг тавьсан ч тэнцвэр алдан газар унав. Гэвч тэр өндрөөс газар унасан бяцхан хүү хүний урманд ганц ч шалбархайгүй босч ирэв. Үүнээс хойш түүнийг адислагдсан гэж тосгоныхон нь ярих болсон байна. Үнэхээр ч Чапаев адислагдсан хүн байлаа. 1909 оны наймдугаар сард Василий гэрлэв. Тэр 22 настай, гэргий Пелагей Метлино нь 16-тай байлаа. Василий залуу эхнэртээ маш их хайртай байв. Эхнэр нь жилийн дараа түүнд хүү Александраа гаргаж өгч, дараа нь охин Клавдийгаа, тэгээд 1914 онд хүү Аркадийгаа төрүүлсөн юм. Таван жил амьдарсны эцэст Василий цэрэгт мордохоор болов. Цэрэгт алба хаагаад хоёр жил өнгөрөхөд Василий жирийн цэргээс ахлах офицер хүртэл дэвшиж, Эзэн хааны одонг дөрвөн удаа авчээ. Энэ хугацаанд гэртээ ганц ч удаа чөлөөгөөр очсонгүй. Тэгж байтал эцгээс нь захидал ирж, 21 -тэй залуу эхнэр нь хөрш айлын залууд дурлаж гурван хүүхдээ орхиод алга болсныг дуулгасан захидал иржээ. Хөрш залуу нь ч эхнэр, долоон хүүхдээ хаясан байна. Эхнэрийнх нь шинэхэн амраг трамбайны кондуктор ажилтай. Тэр үед трамбай дөнгөж л явж эхэлж байсан үе тул кондуктор нь ч маш чухал ажилтанд тооцогдож, цалин ч өндөр авдаг байж. Ингээд Василий гэртээ чөлөөгөөр ирж эхнэртэйгээ уулзаж учраа олсон ч түүнийг явангуут үнэнч бус эхнэр нь ахиад л кондуктор залуу руугаа явчихсан гэдэг. Василий Иванович цэрэгт байхдаа Петр Федорович Камешкерцевтэй дотно нөхөрлөдөг байж. Петр гэдсэндээ сумны үхлийн шарх авчихаад Василийгээс эхнэр, хоёр охиныг нь харж, хандаж явахыг хүсчээ. Талийгаач анддаа өгсөн тангаргаа санаж Василий ахдаа ийн захидал бичсэн байна. “Ахаа, та намайг очтол талийгаач андын маань гэр бүлийг харж, хандаж байгаач. Би найздаа гэр бүлийг нь асарна гэж тангараг өргөсөн юм” гэж захидал бичжээ. Ахаас нь, “Хэрвээ тийм ам өгсөн юм бол санаа зоволтгүй. Би түүний гэр бүлийг харж, хандаж болно” гэсэн хариу иржээ. Ингээд Чапаев фронтоос талийгаач найзынхаа ар гэрт болон өөрийнхөө гурван хүүхдэд мөнгө гуйвуулдаг байв. Эцэст нь Чапаев Николаевд хүрч ирж талийгаач нөхрийнхөө эхнэртэй танилцав. Түүнийг бас л Пелагей гэдэг байв. Тэд гэрлэлээ. Чапаев ч гурван хүүхдээ хоёр дахь Пелагей дээрээ авчирсан юм. Найзынхаа өнчирч хоцорсон гэр бүлийг өөд нь татаж авсан ч Чапаевт бас л гэр бүлийн аз жаргал заяасангүй. Түүнд үнэнч хань заяах хувьгүй байв. Ээлжит тулалдааны дараа Василий гэртээ ирэхэд эхнэр нь зочинтой байлаа. Василий тэднийг эгээтэй л шүршчихсэнгүй. Хий буудаж, сэтгэлээ онгойлгоод фронт руу явлаа. Хэд хоногийн дараа Пелагей бага хүү Аркадийг нь дагуулаад эвлэрэх гэж Чапаев дээр очив. Харин хүүг нь оруулаад, түүнийг нэвтрүүлсэнгүй. Пелагей буцаж яваад цагаантнууд дээр очиж, улаантнуудын байрлалыг хэлж өгсөн гэдэг. Ингээд хүч тэнцвэргүй тулаан болж Чапаевын дивиз ялагдсан юм. Тэд Урал мөрөнг гаталж цаад талд нь гарч чадсан ч тулаанд Чапаев сумны таван шарх авсан тул цус алдсаар амь эрсэджээ. Түүний цогцсыг журмынх нь нөхөд голын элсэнд булж, чулуугаар дарж орхисон түүхтэй. Харин сэлж яваад нас бардаг бол жинхэнэ түүх биш, кино зохиолчийн уран сэтгэмж. Гэхдээ Чапаевыг оршуулсан дайчдын яриагаар бол Урал мөрөн голдрилоо өөрчилж, түүнийг оршуулсан газраар урсан шарилыг нөмрөн авсан байна. Чапаевын том хүү Александр агрономич мэргэжил эзэмшсэн. Сүүлд нь цэргийн сургуульд сурч, тэндээ багшилдаг байжээ. Эх орны дайны эхэн үед л цэрэгт татагдан фронтод явсан төдийгүй Берлин хүртэл тулалдсан юм. Тэрээр олон одон медалиар шагнагдаж, генерал цол хүртсэн гэдэг. Александр 1985 онд өөд болсон. Чапаевын хоёр ач хүү нь одоо амьд сэрүүн байгаа. Бага хүү Аркадий нь нисгэгч болсон. 1939 онд туршилтын нислэгийн үеэр амиа алдсан. Түүнээс үлдсэн юм үгүй. Харин охин Клавдий нь хоёр дахь Пелагейтэй хамт амьдрахгүй гэж татгалзсан учир төрсөн эхтэйгээ болон түүний кондуктор амрагтай хамт амьдарч байсан. Эх нь нас барсны дараа тэрээр өвөө дээрээ очсон гэдэг. Гэвч өвөө нь түүнийг аваагүй. Ингээд домогт жанжны ганц охин хүүхдийн асрах газар очжээ. Клавдийг асрах газар байхад тэнд халдварт өвчин гарч, ихэнх хүүхдүүд өвчилсөн учир удалгүй уг газар нь хаагдан, тэр дахиад л хойт эх дээрээ ирэв. Нэг удаа тэрээр сургуулиасаа тараад ирж байхдаа хойт эхийнхээ “Би чиний төлөө Чапаеваас урваж байхад чиний байж байгаа царайг хар” хэмээн хамтран амьдрагчаа зандарч байхыг сонсож. Ингэж л Пелагей цагаантанд Чапаевын ангийг барьж өгснийг тэр мэджээ. Он цаг өнгөрч Клавдий өсч том болон хүнсний технологийн мэргэжил эзэмшиж, нөхөрт гаран хүү төрүүллээ. Тэрээр 1999 онд 87 насандаа өөд болсон юм.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax