. 2010-01-18 - В.Лениний Бага Тархи Шампанзегийнхтай Адил
В.Лениний Бага Тархи Шампанзегийнхтай Адил
Хэдийгээр нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж буй ч хувьсгалын агуу удирдагч В.И.Лениний цогцос эдүгээ ч Улаан талбай дахь бунханд байсаар байна.Харин түүний тархи тэнд байдаггүй ажээ.В.И.Ленинийг нас барсны дараа буюу 1924 онд суут хүмүүсийн тархийг судлах нууц лаборатор байгуулагдсан ба анхныхан зочин түүний тархи байв.Уг нууц лабортарт ажиллаж байгаад улс төрийн шалтгаанаар Францад дүрвэн гарсан доктор , професор Владимар Спивак Францын “Courrier International” сонинд сонирхолтой ярилцлага өгчээ.
Эл нууц лабораторын талаар тодорхой зүйл мэдээлдэггүй байсан.Та тэнд ажиллаж байсан хүний хувьд нууцаа хуваалцана уу? Социалист дэглэмийн үед лаборатори нэгэн хаалттай хотод байсан.Нэгэнт тангараг өргөсөн учир хотын нэрийг хэлээд яахав.Уг нь эхэндээ энэ лаборатори “Тархи судлалын төв” гэсэн нэртэй байв.Харин 1931 оноос И.Сталины тушаалаар нэрийг нь өөрчилж нууц статустай болгосон.Ер нь 1930 – аад оны үед лабораторийн талаар барууны хэвлэлд их бичиж байлаа.Нэгэнт улс төр болоод шинжлэх ухаан хосгүй ач холбогдолтой байсан учир Кремлийн эх баригчид хаалттай хотод нүүлгэн нууц нөхцөлд ажиллуулдаг болсон.Архивын материалуудыг үзэж байхад манай эрдэмтэд гайхалтай амжилтад хүрсэн юм билээ.А.Гитлер хүртэл лабораторийг олзлох сонирхолтой байсан юм.
Уучлаарай энэ талаар тодруулахгүй юу? Дэлхийн 2-р дайны үед лабораторыг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж Москва хотоос 45 км зайтай оршдог Муравейник тосгон руу нүүлгэсэн түүхтэй.Хоёр хоногийн тээвэрлэлтийн явцад зохиолч В.Маяковскийн тархи гэмтсэн аж.Сонирхотой нь Германчууд тосгоныг эзэлсэн ч тодорхой бус шалтгаанаар илрүүлж чадаагүй гэсэн. Лабораторын гол зорилго юу байсан бэ?
Суут хүмүүсийн тархины бүтцийг судалж үүний үндсэн дээр супер сэтгэгч хүн бүтээх зорилготой байсан.Энэ талаар их амжилтанд хүрсэн юм билээ.1956 онд нэрт зохиолч М.Горький шиг сэтгэдэг хүн бүтээсэн гэдэг.Харин энэ нээлтийг зөвхөн 3 н хүн мэддэг байсан.Би өдөр шөнөгүй архив шүүрдсэн ч олигтой мэдээлэл олоогүй. 1930 – аад оны үед Зөвлөлтийн шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн.Энэ нь лабораторын үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож болох уу? Тэгэлгүй яахав.Лабораторын эрдэмтэд Германы нэрт нейробиологч О.Фогтийн боловсруулсан тусгай аргыг өргөн ашигладаг байсан.Тэрээр 1929 он хүртэл манай эрдэмтэдтэй хамтран ажилласан юм.Түүний арга тархины үрчлээсийг судалж тусгай аргачлал боловсруулахад оршдог.Энэ лабораторт улс төрч М.Калинин , А.Киров , Л.Куйбышев , онолч И.Луначарский , зохиолч М.Горький , Белый , В.Маяковский , эрдэмтэн В.Мичурин , А.Павлов , Ц.Циолковский нарын тархи байдаг.Түүнчлэн нэгдүгээр зэрэглэл буюу тусгай шинжилгээнд орсон И.Сталин , Нобелийн шагналт физикч Л.Ландау , Сахаров нарын тархи ч байдаг л даа.Харин академич Сахаровын тархийг түүний эхнэр Е.Бопперийн зөвшөөрлөөр авчирсан юм. Уучлаарай , хэний тархи хамгийн ухаантайд тооцогдов? Тийрэлтэт хөдөлгүүрийн эцэг хэмээгддэг Циолковскийн тархи хамгийн олон үрчлээстэйд тооцогддог.Энэ нь хамгийн ухаантай гэсэн үг.Харин В.Лениний тархи хэмжээгээр хамгийн том.Ер нь хувьсгалын удирдагчийн тархийг судлах явцад учир нь үл ойлгогдох олон асуудал гарсан.Хамгийн сонирхолтойн Лениний бага тархи шампанзе хэмээх сармагчны яг адил гэсэн дүгнэлтэд хүрсэн.Үүнээс болж эрдэмтэдийн дунд маргаан үүссэн гэдэг. Судалгаа , шинжилгээ хэрхэн хийдэг юм бэ? Энэ их нууц.Ерөнхий тоймыг ярьж болох юм.Эхлээд зургийг авна.Дараа нь тархийг 500 хэсэг болгон хуваадаг.Үүний дараа цэвэршүүлээд нэг микрон хүртэл жижиглэн хуваана.Чухамхүү ингэсний дараа нарийн шинжилгээ хийдэг.Ер нь тархины эд эсийн тусламжтайгаар сэтгэхүйн “зан чанарын” тодорхойлт гаргаж болдог.Үнэндээ мэдээлдэггүй л болохоос биш ген , тархины судалгаа итгэхэд бэрх тийм өндөр түвшинд хүрсэн. Тэгэхлээр суут хүмүүсийг үйлдвэрлээд эхэлчихсэн хэрэг үү? Хэрвээ судалгаа цаашид амжилттай үргэлжбэл бүх хүн суутан болох боломж бүрдэх юм. В.Ленин тэхлээр суут хүн биш болж таарах нь ээ? Яг тэгэж хэлж болохгүй.Харин түүний их тархи өвөрмөц бүтэцтэй.Түүнийг одоохондоо бүрэн судлах боломжгүй.
|
::
Найздаа илгээх ::
|
|
|
|
|