b&c

. 2010-03-12 - САНСАР ДАХЬ ЗОЧИД БУУДАЛ 2012 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙХ ГЭЖ БАЙНA

тэрбум долларын хөрөнгө шаардсан төсөл болох сансарт зочид буудал байгуулах ажил шvvмжлэгчдийн шvvмжлэлийг vл хайхран эхний vйлчлvvлэгчээ  2012 онд хvлээн авахаар болжээ

. Barcelonaн уран барилгад суурилсан архитектур бvхий ‘’The Galactic Suite’’ хэмээх энэ сансрын зочид буудлын 3 хоногийн төлбөр нь $4.4 сая н vнэтэй юм байна. Энэ төлбөрт нь халуун орны арал дээр 8 долоо хоног сургуулилт хийх төлбөр багтсан аж.
Vйлчлvvлэгчид зочид буудалд байх хугацаандаа өдөрт 15 удаа нар мандахыг харж, дэлхийг 80 минут тутамд тойрон аялах юм байна. Тэд өрөөндөө яг л хvн-аалз шиг хананаас хана руу агаарт чөлөөтэйгээр сэлэх юм байна.
Энэ төсөл ажил нь маш ирээдvйтэй шинэ зах зээлийн эхлэл болно хэмээн Galactic Suite компаний захирал Xavier Claramunt хэлсэн бөгөөд ирээдvйд сансарт аялах нь энгийн vзэгдэл болно хэмээн мөн хэлжээ.

“ Магадгvй 15 жилийн дараа таны хvvхдvvд амралтын өдрvvдээ сансарт өнгөрvvлдэг болох байх “ хэмээн тэрээр Reuters-р ярьсан байна. Шинэ Мексикoд одоогоор сансарын аялал жуучлалын зах зээлийг хөгжvvлэхээр ажиллаж байгаа аж. 2007 онд байгуулагдсан ‘’Galactic Suite’’ компаний зочид буудал нэг зэрэг 4 зочин хvлээн авах хvчин чадалтай хийгээд дэлхийгээс 450 км зайтай, цагт 30,000 км-ын хурдтайгаар аялах гэнэ.
Зорчигчид зочид буудалд очихын тулд бvтэн өдөр хагас нисэх шаардлагатай бөгөөд очсон хойноо 3 өдрийг өнгөрvvлээд эргээд тээвэрлэгч пуужинд суугаад дэлхийд эргэн ирэх aжээ. Одоогоор нийт 200 хvн сансрын зочид буудлаар аялах саналаа тавьж, 43 хvн аль хэдийн захиалгаа хийчихсэн гэнэ.

Гэвч шvvмжлэгчид тухайн төслийг хэрхэн 2012 онд амжуулж хийх, мөн тухайн төслийг хэрэгжvvлэх их хэмжээний санхvvг хаанаас авах гэж байгаа тухай асууж шалгааж эхэлсэн байна. Гэтэл Claramunt энэ асуултад нэрийг нь нууцалсан нэгэн тэрбумтан энэ төслийг санхvvжvvлэхээр $3 тэрбумыг гаргах болно гэсэн хариултыг өгчээ.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax