b&c

. 2010-03-12 - Уураг тархины нууц

Уураг тархины нууц

Уураг тархины нарийн нэхдэсийг гаднаас нь гавлын ясан хуяг, дотор талаас нь доргилтоос хамгаалдаг тархины шингэн найдвартайгаар өлгийдөн "харж асарч" байдаг аж.

Биеийн хvндийн зөвхөн хоёр хувийг эзэлдэг уураг. тархи, хэдэн мянган цус тvгээх судас нь бие махбодын авч буй хvчилтөрөгчийн хорин хувийг өөртөө шингээдэг. 14-16 тэрбум нейроны хvчирхэг арми нь бидний сэтгэх төвийг бvрдvvлнэ. Тархины тусгай бvлэг эс нь амьсгал, нойр, зvрхний ажиллагааг удирддаг байна. Бага тархи гэж нэрлэгддэг уураг тархины дагзны хэсэг нь хөдөлгөөнийг зохицуулна. Сэтгэхvй, хэл яриа, ой тогтоолт, өлсөх, ядрах, цангах, уурлах зэргийг хариуцсан тусгай хэсгvvд мөн л тархи хэмээх аварга ертөнцөд байрлана. Ингээд бодохлоор бидний энэ бөндгөр маш нарийн бvтэцтэй лут механизм болой. Нэгэн зэрэг хэдэн мянган дохиог боловсруулж чаддагаараа юутай ч зvйрлэх аргагvй. Нэг сонин зvйл гэвэл уураг тархины эсийн бvтэц нь бvх хvнд өөр өөр байдаг учир дэлхий дээр яг ижил хоёр ч атугай хvн байдаггvй гэнэ.

Уураг тархинд нэг сонин өвчин тохиолддогийгдоорхи тvvх өгvvлж байна. 1898 онд Алтай нутгийн тариачин В.Качалкин гэгч хvн унтаад 20 жил болжээ. Хөдөлгөөнгvй, бараг амьсгаагvй хэвтсэн аж. Нэрт физиологич И.П.Павлов тэр өвчтөний тухай "60 настай энэ эр 20 жилийн турш ёстой л амьд хvvр болон хэвтэхдээ өчvvхэн боловч хөдлөөгvй агаад ганц ч vг дуугараагvй юм. Гэтэл сvvлийн жилvvддээ тэрээр чөлөөт хөдөлгөөнvvдииг хийж, бас орноосоо босох тухай ярих болсон нь сонин. Тvvний булчингууд давж боломгvй хvнд дарамтанд байсан учраас амьсгалах нь хvртэл хэцvv бэрх байжээ. Тэрний яаж ч хөдлөөгvй, юу ч идээгvй, юу ч хэлээгvйн шалтгаан нь энэ буюу. Эл өвчин тvvнийг 35 настайд нь эхэлжээ". Дээрхийг тайлбарлахад бэрх юм. Зарим өвчний vед харагдаж байдаг бvх амьдралын vйл ажиллагаа тvр зогсох явдал бий. Гэхдээ энэ нь тvр зуурын зогсолт, хvний биеийн мэдэгдээгvй байгаа тэр механизм дахь цаг зуурын завсарлага юм.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2015-05-17 -

Бичсэн: зочин (зочин)
Sain bnu. Миний ах 51 настай бага тархины хатангаршил гэсэн онштой жил гаран болж байна. Зовиур нь толгой эргэж, биеийн тэнцвэр алдагдаж, хэл нь ээдэрдэг. Эмчлэгдэх оновчтой ямар арга эм тариа байна вэ? Хариу

. Шууд холбоос

. 2015-05-17 -

Бичсэн: зочин (зочин)
Sain bnu. Миний ах 51 настай бага тархины хатангаршил гэсэн онштой жил гаран болж байна. Зовиур нь толгой эргэж, биеийн тэнцвэр алдагдаж, хэл нь ээдэрдэг. Эмчлэгдэх оновчтой ямар арга эм тариа байна вэ? Хариу
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax