b&c

. 2010-01-18 - Залхуурал

  Brain Age: Train Your Brain in Minutes a Day!(Review) Залхуурал - Таны амжилтын дайсан!
Евгений Дейнеко

(чадах ядахаараа орчуулсан Чандмань)

"Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм" (Виссарион Григорьевич Белинский-аас)

(Заа, эхний өгүүлбэр нь нэг их хэрэгтэй биш байна. Нэг тийм онигоо мэдэх үү ирмэх Бичсэн хүн мөнгө хэрхэн олох талаар курс хичээллүүлдэг бөгөөд хүмүүс нэгэн асуултыг түүнээс асуудаг нь уламжлал болсон байна. Тэрхүү асуултын өмнө нь бизнес эрхэлж байсан хүмүүс ч, шинэковууд ч асуудаг байна. Асуулт нь: "Танд бүх нөхцөл бололцоо, боломж нь байхад ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадахгүй бол юу хийх вэ? Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж бололцоогоо бүрэн ашиглах вэ"

Залхуурал нь амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нэгэн бодит баримт: Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрсэн байна.

өдөрт 1 цаг залхуурвал - ажлын бүтээмж 28% буурна!
өдөрт 2 цаг залхуурвал - ажлын бүтээмж 63% буурна! !
өдөрт 3 цаг залхуурвал - ажлын бүтээмж 88% буурна ! ! !
1 минут залхуурахад л Та амьдралынхаа 2 минутыг үр дүнгүй алддаг.


Минут тутмын залхуурал нь Таны хүлээн хүсч байгаа зорилтоос 200%-аас илүү хурдтайгаар холдуулна.

Хэрвээ Таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий хэмжээгээр Та ажилдаа төвлөрөхгүй бөгөөд таны хөдөлмөрийн бүтээмж мөн хэмжээгээр сулрах буюу ашигт үйлийн коэффициент буурна. (КПД - ашигт үйлийн коэффициент - КОЭФФИЦИЕНТ ПОЛЕЗНОГО ДЕЙСТВИЯ) Дээрхи үзүүлэлтүүд нь улс орны хэмжээнд (хувь хүнд) хэрэгжүүлээгүй бизнесийн төслүүд (таны төлөвлөгөө) болон олоогүй мөнгөний хэмжээг бодоход хүргэж байгаа биз.

Та хойш суусны хэрэггүй!

Залхуурал нь нэг зан чанар хэмээгддэг. Гэтэл энэ нь биш. Залхуурал бол хүний нэгэн сул тал.

Залхууралтай тэмцэж ч болно, бас тэмцэх ч хэрэгтэй. Өөртэйгээ тэмцэх биш, залхуутайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг дурьдая.

Ажил хэрэгч хүмүүст зориулаад залхууралтай "Залхуурлын эсрэг" сургалтыг санал энд санал болгов. Залхууралтай амжилттай тэмцэх сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэл, шантрахгүй чанар Танд хэрэгтэй. Яг одоо өөртөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л чадвар, чадлыг зориулах болно гэж амлаарай. Залхууралтай тэмцэх бүхий л чадвар, чадал шүү.

За эхэлье!

Алхам 1. Чин эрмэлзлэл.
"Энэ нь надад хэрэгтэй" гэх нь хангалттай биш, бүр хүчтэй, нөлөөлөх шалтгааныг өөртөө ол. Таны үйлсийг бүтээх, зорилгоо биелүүлэхэд туслах тэрхүү шалтаг шалтгааныг ол. Тухайлбал:
- Бүхнийг гэр бүлийнхээ, охиныхоо, хүүгийнхээ төлөө.
- Хайртай хүн, найз нөхдийнхөө төлөө.
- Үүнээс илүү ихийг хийж чадна гэдгээ, бүгдийг хийж чадахаа бусдад өөрийгөө харуулж нотолж чадна.
- Улс орныхоо төлөө, түүхэнд орохын тулд.
- Өөрийнхөө эрмэлзлэлийг тодорхойл.

Хүмүүн нь бусдын төлөө өөрөөсөө илүүг зориулдаг нь сонин шүү. Тиймээс Таныг "хөдөлгөж" чадах хэн нэгнийг болон тэднийг өөртөө ол.

2 шаг. Бодит шалтаг (стимулятор - өдөөгчийг) ол.
Зарим хүн аяга кофенд, зарим нь хүйтэн усанд, зарим нь чанга хөгжим сонсож "сайхан болдог". баярлах Таныг тэтгэж сэргээж байх тэрхүү хөдөлгөгч хүчийг (өдөөгчийг) ол. Залхуурлын анхны шинж илрэнгүүт л тэрхүү "хөдөлгөгч хүч"-ээ ашигла.

Биобүтээгдэхүүнүүдээс
женьшень, семакс, золотой корень-ийг хэрэглэ.

Алхам 3. Бусдын хүсэлтийг (хүслийг) биелүүлснээр өөрийнхийгөө шийдвэрлэх. Бүхий л амьдралдаа бид дарга, хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд гээд хэн нэгний өмнө буюу бусдын өмнө ямарваа үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Үүрэг гэмээр зориултууд ч байдаг. Чин хүслээрээ биш "хийх болоод" эсвэл "зайлшгүй хийх хэрэгтэй учраас хийдэг" үед хүний ажил хий хүсэл сонирхол буурдаг. Тэр үед яах ёстой вэ?

Гарц!
Энгийн дүрэм: Өөрийнхөө хүсэл зорилго, тэмүүлэлээ биелүүлэх шаардлагатай байгаа гэдэгтэйгээ холбо. Бүх талаар л өөрийнхөө сонирхолыг, материаллаг болон сэтгэл санааны сонирхлыг тодорхойл. Бүр удирдлагынхаа дандаа (залхтал) өгдөг үүрэг даалгавраас ч өөрийнхөө сонирхлыг олж харж болно. Жишээ нь: Например: би мэргэжлийнхээ чадварыг болон дадлага туршлагаа бататгана гэх мэт.

Алхам 4. Байнгын хөдөлгөөнд "урагшаа".
Идэвхтэй байдлыг зуршил болго. Юуны өмнө, эхний удаадаа өөрийгөө шахаж, шаард.

Өөртөө аман болон бичгэн хэлбэрээр "өөрийнхөө зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр боломжтой болгоныг хийнэ" гэсэн амлалтыг аваарай. Төлөвлөгөө гарга, тэгээд төлөвлөгөөгөө бүү хойш нь тавь. Мөн төлөвлөгөөнөөсөө бүү няц.

"Өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юуг амжуулсан бэ?" гэж өдөр болгон өөрөөсөө асуу.

Урам зоригтойгоор яг одоо юуг хийхээ, хийж болохоо хайж олох хэрэгтэй.
"Урам зориггүйгээр аугаа их үйлсийг бүтээж байгаагүй." (Ральф Уолдо Эмерсон)

Алхам 5. Залхууралтай дайн зарла.
Залхуурал нь хэнийг ч, хэнбугайг ч, бүр хамгийн идэвхтэй хүнийг ч залгих үндсэн "чадвар"-тай. Тиймээс залхууралтай зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

Залхууралтай тэмцэх 3-н фронт:
1. Зорилгоо болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө зөв тодорхойлох.
2. "Уналтанд" (амжилтгүй байх) ухаалаг хандах.
3. Амьдралын идэвхтэй хэмнэл:
- Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх, цана, роллик (дугуйтай гутал), дугуй, гүйх, байгаль орчинд идэвхтэй амрах буюу агаарт гарах. (агаарт гарах гэдгийг "архидахаар" битгий ойлгоорой).
- Хошин шог болон зугаа цэнгээнд тоглолтууд (шоу).
- Итгэлтэй, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүстэй харьцах.
- Зөв болон эерэгээр бодох сэтгэх, ирээдүйд итгэх, сайн сайханд итгэх. (Ядахдаа хараалын болон муу үг хэрэглэж амаа бүү бузарла)
____________________________

Ердөө л 5-н алхам, тэгээд залхуурал Танаас үүрд холдох болно.
Ердөө л 5-н алхам, тэгээд Таны зорилго минутаар, мөч болгоноор ойртох болно.

Сануулахад:
Залхуурал нь - Таны зан чанар биш. Залхуурал нь - Таны сонголтын үр дүн.
:: Найздаа илгээх ::

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн